
Ramos Pinto-ийг 1880 онд Адриано Рамуш Пинту Лиссебонд байгуулсан. Тэр үеийн Португалийн дарсны ертөнцөд “шинэ амь” оруулсан хүн гэж тооцогддог. Зөвхөн дарс үйлдвэрлэсэнгүй — уран зурагт суурилсан сурталчилгаа, шинэлэг маркетинг, брэнд бүтээх, өндөр чанарыг тогтоох, экспортын суурийг тавьсан жинхэнэ реформатор байсан. 1880-аад он гэхэд Ramos Pinto Францын элит ресторан, зочид буудлуудад албан ёсоор нэвтэрч, Европын хаад ноёдын ширээн дээр очсон анхны Португалийн дарсны нэг болсон.
Ramos Pinto дарсууд Португалийн Дору хөндийд ургасан усан үзмээс бий болдог. Энэхүү бүс нутаг нь:
Ramos Pinto нь Доругийн Quinta do Bom Retiro, Quinta da Ervamoira зэрэг өөрийн эзэмшлийн түүхэн талбайн усан үзмийг ашигладаг. Эдгээр талбай нь порт дарсанд гүн, бүтэц, тэнцвэрийг өгдөгөөрөө онцлог.
Порт дарс гэж ямар дарс вэ?
Порт дарс нь исгэлтий явцад усан үзмийн спирт нэмж, исгэлтийг зогсоосноороо бүтээгддэг баяжуулсан (fortified) дарс юм. Үүний үр дүнд:
Ramos Pinto-ийн хэв маяг
Ramos Pinto нь порт дарсаа хийхдээ усан үзмийн жинхэнэ амтыг хадгалах, хэт хүнд болон хэт чихэрлэг болгохгүй тогтовжуулах, насжилт ба холимог болох (blending)-ийг маш нарийн тэнцвэртэй хийх гэсэн зарчмыг баримталдаг. Иймээс тэдний порт дарс нь цэвэр, тансаг, гүн хэв маягтайд тооцогддог.
Ramos Pinto-ийн порт дарсууд Вила Нова де Гая дахь түүхэн зооринд царсан торхонд амраадаг учир нь агаар чийгшил тогтвортой, насжилт жигд удаан явагдаж, дарс жил ирэх тусам зөөлөн, олон давхрагтай болдог.
Тогтовтой байдал ба ирээдүй
Ramos Pinto нь өнөөдөр Douro бүс нутгийн тогтвортой хөгжлийг чухалчилдаг. Хөрс, усны нөөцийг хамгаалж, биологийн олон янз байдлыг дэмжиж, хамгийг гол нь усан үзмийн талбайг урт хугацаанд эрүүл байлгах бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ нь порт дарсыг зөвхөн өнөөдрийн бус, ирээдүд хамгийн органик чанартай дарс хийх нөхцлийг хадгалахыг зорьж байна.