Бусадтай хуваалцах

Grand Opulence LLC нь 2025 онд Louis Roederer-ийн Монголд цорын ганц албан ёсны онцгой эрхээ авч, дэлхийн түүхэн дарсыг Монголын хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Энэ хамтын ажиллагаа нь Монгол улсын тансаг хэрэглээний зах зээлд шинэ түвшний стандарт авчирч, түүхэн ховор оргилуун дарсуудыг “maison”-оос нь шууд хүртэх боломжийг нээв.
1776 онд үүсгэн байгуулагдсан Louis Roederer бол одоог хүртэл үлдсэн цөөхөн бие даасан, гэр бүлийн уламжлалт оргилуун дарсны “maison”-ны нэг. Хэдэн зууны турш өвлөгдөж ирсэн нарийн дарс үйлдвэрлэл, онцгой усан үзмийн талбайн сонголт, төгс чанараараа дэлхийд танигдсан. Өнөөдөр Louis Roederer нь өв түүх, ховор байдал, онцгой амт, нэр хүндийн дээд илэрхийлэл хэвээр байна.